ааруул идэхүү гэхээр амраад ирсэн хүн ааруул өгөх нь гэж бодуузай. өгөхгүй. энд шvdний талаар ярих гэж байна.....
Муу шүдийг минь аваад сайн шүд өгөөрэй гээд анх удаа шүдээ унагахад өөхөнд боогоод нохойд өгч байж билээ би. Тэр үед миний шүд унаж байсан юм. Зарим нэг шүд маань удаан унасан учир хэлээрээ оролдоод хэвийн бус ургасан билээ. Солонгосын эмч нар ирээд монголчууд бидний шүдийг үзээд толгой сэгсрээд - Ийм муу шүдтэй ард түмэн байх гэж хэлэх үггүй байлаа. Ийм муу шүдтэй бидний хоол боловсруулах эрхтэн муу байхаас өөр арга байхгүй, Амны хөндийн эрүүл мэнд гээд үндэсний хөтөлбөр бий. Одоо ирэх онд хугацаа нь дуусна. Гэвч хөтөлбөр яаж хэрэгждэг билээ тэр жамаар л хэрэгжлээ. Харин улам олон хүн шүдний өвчтэй хэвээр байна. Шүд өвдөх юм бол ходоод гэдэс тэгээд дагаад бусад бүх юм өвдөж таараа Хорхойтой шүднээс нян байнга цусанд орно. Энэ нь маш олон өвчний үүр болно. Архаг суурь өвчин болно гэсэн үг. яагаад ? Хэдхэн жилийн өмнө монгол хүн шиг сайхан цагаан эрүүл шүдтэй ард түмэн байгаагүй. япон солонгос шиг арсгар муу шүдтэй орон байхгүй, одоо харин японд маш их шүдний эмч нар бий бөгөөд шүдээ эрүүлжүүлэх тал дээр япон шиг сайн ажилладаг орон алга. Бидэнд боломж бйасаар байтал байдал өөр л байна... монгол хүний шүд толгой дараалан цоорхой байна. Шүд цоорноо гэдэг маань амны хөндийн эрүүл мэнд авах юмгүй байна гэсэн үг. Шүд бол хоол боловсруулах замын хамгийн эхэнд байж хоол таслах болон буталж жижиглэн ходоодонд боловсроход чухал үүрэгтэй. Шүдгүй хүний ходоод муу байдаг. ШҮдний бас нэг чухал үүрэг бол гоо сайхны үүрэгтэй. Мэдээж 18 тай арзайсан цагаан шүдтэй хүүхэн 40-тэй тамхичин тарган авгай 2-н гоо сайхан нүүр амнаасаа л өөр харагдаж таараа. Нүүдэлчид шүдээ бараг угаахгүй. Тэгсэн хирнээ сайн шүдтэй байсан нь аманд үлдэгдэл үлдэж ялзарахгүй тийм хоол хүнс хэрэглэж байсан тай холбоотой. Мөн ааруултай холбоотой. Ааруул аманд хүчиллэг биш шүлтлэг орчин үүсгэж шүдийг хамгаална. Мөн ааруулны исгэлэн амт нь шүлс ялгаруулж шүдийг хамгаалдаг юм. Бас хатуу ааруул хазаж иднэ гэдэг нь шүдийг улам бат бөх бэхжилттэй болгодог. Ааруулын найрлагад орох эрдэс бодисууд нь шүдэнд улам сайнаар нөлөөлдөг байна. Гэтэл одоо ааруул иддэг хүн тун цөөн байна. Мөн шүдэнд хамгийн их муугаар нөлөөлдөг шоколад болон чихэр, мөн гурилан бүтээгдэхүүнүүд шүдийг улам ихээр гэмдээж байна. Шүдээ зөв тогтмол угаадаг хүн их ховор байгаа. Бараг амнаасаа өмхий үнэртүүлэхгүйн тулд угаадаг байж мэдэх юм. Амны өмхий үнэртэй хүн бол харилцахад хүртэл таагүй сэтгэгдэл төрүүлдэг билээ. Шүдээ зөв арчилах нь эрүүл мэнд гоо сайханы өндөр ач холбогдолтой ба наслалтанд ч нөлөөлж болох юм. Тамхи татдаг хүний шүд мэдээж бас муу байж таараа. Хар кофе байнга уудаг хүний шүд бас өнгө муутай байдаг. 32 цагаан тээрэмтэй хүн их ховор болж дээ. Би хүртэл 31-í ø¿äтэй байна.





Сэтгэгдэлүүд:
манай монголчууд өдөртөө хоёр удаа шүдээ угаачихдаг хүн ховор байх шүү, со-д бол хөгшин ажума, азоши нар амандаа юм хийь үү үгүй юу л таарсан бие засах газар луугаа ороод л шүдээ угаачихдаг, тэрийг л манайд хэвшүүлчихмээр байгаам даа
bi bol esregeer 23 tas xar shudee paalandsan bgaa
say So nisleg goyo, wc-d ni neg udaagiin oo, soiz baidag yum bilee...
тэтрис тулаан, рэнжү(манайхаар о экс гэсэн үг), шатар зэрэг бий.
вэб хаяг: togloom.net
миний шүд цоорчоод байгаа нь надаа мэдэгдээд байгаан гэтэл шүдний эмч зүгээр гээдайхын яахуу гэснээс ганц нэг ааруул байвал явуулаач..
bas emch harj bolhoorogui shudnii ariin hesegt yumuu shudnuud niilsen hesegt tsoorson baij bolho,
jijig tsuural hurtel shudiig emzegshuuuldeg tul tsooroogui yedee hurtel siigej ubddgug, udahgui shud shini tsoorno,
erthen Shudnii tobd handaad sain uzuul hoo,
гэртээ харихаараа л шүдний төв дэр өнждөг ажилтай болохоос хэхэ
Харин ааруул бол яг зөв....
ерээд оны дундуур үед японы шүдний эмч нарын холбооноос манайд хэрэгжүүлсэн төсөлд би ажиллаж байлаа. Эмч бус хүн мэргэжлийн хэллэг мэдкүү их хэцүү байж билээ..
Олон эмч нар японд мэргэжил дээшлүүлсэн , зарим нь хамтарсан шүдний эмнэлэгүүд хүртэл анх нээж байлаа.
Анхны төсөл ӨвөрхангайН Бүрд сумаас эхэлж судалгаа хийгдсэн , гэхэд 1000 хүн тутамд оногдох шүдний өвёлөл маш бага гарч тэд нар их л гайхаж байж билээ. Энэ сэдвээр доктор хийсэн хүн одоо Эрүү нүүр судлалын тэнхэм удирдаж байгаа.
Сэтгэгдэл үлдээх: