http://www.arslan.blog.mn-ees
Монголчуудын дунд элэгний өвчнөөр өвчлөгсөд сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай болсон.
Гэтэл иргэдийн дунд энэ өвчний талаар мэдлэг дулимаг. Өвчин үүсгэгч вирус нь элгийг үрэвсүүлэн гэмтээж, элэгний үрэвслээс архаг идэвхит хэлбэр, цирроз, хорт хавдар үүсгэн улмаар үхэлд хүргэх аюултай гэдгийг мэддэг, түүнээс сэргийлдэг нь цөөхөн байна.
Иймээс элэгний өвчин үүсгэгч вирусыг Монголд анх удаа тоолох шинжилгээг хийж эхэлсэн “Нарру veritas” элэгний төв лабораторийн захирал, анагаах ухааны доктор Ж.АМАРСАНААТАЙ уг өвчин болон шинжилгээний талаар ярилцлаа.
-Сүүлийн үед элэгний В, С вирустэй хүний тоо нэмэгдсэн судалгаа байдаг. Танайхаар үйлчлүүлэхээр ирж буй хүмүүсийн хэдэн хувь нь вирустэй байна вэ?
-Дан вирус биш юм. Зарим хүмүүсийг үзэхэд сонирхолтой зүйл ажиглагддаг. Жишээлбэл, В, С вирус байхгүй атал элгэндээ өөрчлөлттэй хүмүүс байна. Гэхдээ энэ хүмүүсийн дийлэнхийнх нь элэг өөхөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, хоол ундны дэглэм сахиагүй, хөдөлгөөний дутагдлаас болж элгэний өөхлөлт, түүнээс үүдсэн элэгний үрэвсэл харагддаг. Үүнийг анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар учир нь олдохгүй элэгний үрэвсэлтэй хүмүүс ч байна. Ийм тохиолдолд илүү нарийн шинжилгээ хийхийг манай лаборатори эрмэлзэж байгаа.
-Учир нь олдохгүй гэдэг нь юу гэсэн үг вэ?
-В, С вирус байхгүй, мөн элэг өөхлөөгүй. Гэхдээ үүний цаана Д вирус байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл, Монголд энэ вирусын халдвар өндөр хувьтай. Гэхдээ В вирус байж Д-гийн халдвар авдаг. Эсвэл В-тэй зэрэг халдвар авдаг. Өөрөөр хэлбэл В вирус дээр үндэслэн Д-гийн халдвар авна. Энэ үед хатуурал илүү хурдацтай явагдан, эмгэг, жам нь илүү хурц байдаг. Ийм учраас манай лаборатори эдгээр хүмүүсийг оношлохын тулд Д болон мөн А вирусыг тоолж эхэлсэн. Мөн архи уудаггүй дээр дурдсан дөрвөн вирус байхгүй, элэг нь өөхлөөгүй, эмийн хордлогогүй хүмүүс ч элэгний өвчнөөр өвчилж байна. Энэ нь хүний дархлаатай холбоотой байж болно. Дархлааны эсүүд элгийг гэмтээснээс үүссэн үрэвсэл гэж байдаг. Одоогоор үүнийг оношлох боломж манайд байхгүй. Ийм учраас бид удахгүй дархлаанаас гаралтай элэгний үрэвслийг оношлох гэж байгаа.
-Вирус тоолох нь ямар ач холбогдолтой вэ?
-Өмнө нь вирус байна, байхгүй тухай л ярьдаг байлаа. Харин одоо илүү нарийвчилсан буюу хэдэн ширхэг вирус байна вэ гэдгийг тогтоож гаргадаг болсон. Өөрөөр хэлбэл, монголчууд хэр зэрэг вирустай явдгаа мэдэж авсан. Ингэснээр өвчний явцыг тодорхойлохоос гадна хэрвээ эмчилгээ хийлгэж байвал эмчилгээнийхээ явцыг тогтоож мэдэх боломж нээгдсэн. Жишээлбэл, тухайн өвчтөнд гурван сая вирус байсан бол эм уусны дараа төд болж багаслаа гэх эмчилгээний хяналт хийх боломжгүй байсан. Вирусээ тоолуулснаар өвчний явцыг тодорхойлох боломжтой боллоо гэсэн үг.
-Вирус хэдий хэмжээний байвал эрсдэлтэй гэж үздэг бол?
-Үйлчлүүлэхээр ирсэн вирустэй хүмүүсийн дунджийг гаргаж үзэхэд нэг хүний мл цусанд С вирус 14 сая хавьцаа байсан. Гэхдээ С вирус өдөрт хэдэн түнчүүр тоогоор үрждэг гэдгийг бодолцох хэрэгтэй. Мэдээж тодорхой хэмжээнээс дээш байвал хавдар үүсгэх магадлалтай гэж үздэг. Гэхдээ вирусын төрлөөс болоод өөр. Ялангуяа, В вирусын тоо өндөр байх нь хавдар болох эрсдлийн нэг болдог. Өнөөдөр Монгол гурван сая орчим хүн амтай гэж үзэхэд түүний 10,1 хувь нь идэвхтэй В вирус тээгчид. Өөрөөр хэлбэл, 300 мянган хүн вирусээ тоолуулах ёстой. Гэтэл энэ тоо хаанаа ч хүрээгүй байна. Ийм учраас хүмүүс биеэ анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл, вирус яваандаа элэгний хатуурал, хавдар зэрэг өвчнийг авчирдаг тул тоохгүй орхих биш, маргааш, өнөөдөр гэж ч хойшлуулалгүй даруй ирж тоолуулах шаардлагатай.
-Тухайн хүнд вирусын шинж тэмдгийг мэдэх боломж бий юу?
-Вирустэй хүмүүсийн 80 хувь нь ядардаг. Гэхдээ ямар ч шалтгаанаар ядарч болно. Вирус биш байж болно гэсэн үг. Ер нь шинж тэмдэг бага. Ихэнх тохиолдолд байхгүй. Харин идэвхтэй вирусын үрэвсэл өгч буй үед элэгний доод хэсгээр хатгаж өвдөх, чинэрэх шинж илэрнэ. Мөн С вирусээс үүдэн булчирхайн хавдар үүсдэг. Хэрвээ биохимийн шинжилгээ үзүүлэхэд өөрчлөлт гарвал цаана вирус байж болзошгүй. Нөгөө талаар арьсан дээр тууралт гарч нөсөөжиж болно.
-Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж вирусын халдвар тархах гол нөхцөл гэдэгтэй Та санал нийлэх үү?
-Ахуйн замаар элэгний вирусын халдвар авах нь бага. В вирусын хувьд бэлгийн замаар авах магадлал бий. Гэхдээ ихэнх тохиолдолоор халдвар нь бүрэн эдгэрдэг. Харин өнөөгийн нөхцөлд эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжөөр дамжин халдвар авах явдал их байна. Тодруулбал, вирусын ариутгал хангалттай биш байгаа. Хагалгаа, үр хөндөлт, шүд авахуулах, шивээс, зүү заслын замаар голлон халдвар авч байгаа. Ийм учраас холбогдох газрууд анхаарал тавин хариуцлага тооцох цаг болсон. Дээрх замаар халдвар авсан хүмүүсийг харж хандах, тэдний эрхийг өмгөөлөх байгууллага өнөөдөр хамгийн ихээр үгүйлэгдэж байна. Эмчлүүлэх гэж яваад вирус тээнэ гэдэг харамсалтай шүү дээ.
-Эмчилгээний талаар Та тодруулахгүй юу?
-Өртөг асар өндөр. БНХАУ-аас хамгийн сайн эмийг курсээр авахад ойролцоогоор 20 сая төгрөг.
-Ийм үнэтэй эмийг зардаг эмийн сан манайд байна уу?
-Энэ эмийг манайд зарж эхлээгүй. Ихэнх хүмүүс гаднаас авчирч эсвэл тэндээ тариулдаг.
-Өртөг өндөр болохоор хүмүүс тэр бүр эмчлүүлж чадахгүй юм байна шүү дээ?
-Тийм ээ. Халааснаасаа 20 сая төгрөг гаргаад эмчлүүлэх хүн үнэндээ цөөхөн.
-Эмчилгээ хийлгээд явахад эдгэрэлт хэдэн хувь байх вэ?
-100 хүн эмчлүүлэхэд 60 нь эдгэрэх магадлалтай.
-Тэгвэл вирустэйгээ эвлэрэхээс өөр аргагүй юм биш үү?
-Харин ийм л дүр зураг харагдаад байгаа. Гэхдээ тэдэнд гадуур зарж буй ердийн эмийг хэрэглэх сонголт бий.
-Энэ өвчний вирус ДОХ/ХДХВ-тэй ялгаагүй юм биш үү?
-Шууд тэгж ойлгож болохгүй. Өнөөдөр ДОХ-ын эсрэг сайн эмнүүд гарсан. Сүүлийн үеийн эм өвчтөнд 20 жилийн амьдрал өгч байгаа. Гэтэл С вирусыг 1989 онд анх илрүүлсэн тул судалгаа бага, дөнгөж эм нь гарч эхэлж байна. Харин В вирус өндөр хэмжээнд судлагдсан, сайн эм ч олон бий.
-Өртөг өндөр болохоор төрөөс дэмжлэг үзүүлдэг болов уу?
-Байхгүй. Уг нь 100 хувь биш гэхэд 30-50 хувийг даах боломж байдаг бол баярламаар.
-Хувь хүн гам хийн вирусээ барих, ихэсгэхгүй байх ямар боломж байна?
-Зохицуулахад хэцүү. Дархлаа сулрахад вирусын тоо нэмэгддэг гэж яригддаг. Түүнээс хоолны дэглэмээр вирусыг барина гэсэн зүйл байхгүй. Харин элгэнд ээлтэй хоол идэх нь вирусын өвчлөлийг даамжруулахгүй, хоёр дахь цохилтыг хамгаалахад нөлөөтэй. Гэхдээ С вирустэй хүн В-гийн вакцин хийлгэх шаардлагатай. Яагаад гэвэл С-тэй ч В-гийн халдвар авах магадлалтай. Харин С-гийн вакцин байдаггүй тул аль болох мэс ажилбараас зайлсхийх, хийлгэлээ гэхэд хянамгай найдвартай газар хийлгэх ёстой. Гэхдээ одоо ийм эмнэлэг байна уу, үгүй юу хэлж мэдэхгүй байна.
-Элгэнд ээлтэй хоолыг хэлээч?
-Өөх, тос багатай хоол. Мөн төмөрлөг багатай хоол сонгох ёстой. Учир нь, төмөр элгэнд хортой. Хатуурлыг хурдасгадаг.
-Уламжлалт эмчилгээ гэж байх уу?
-”Оточ маарамба” дээд сургуулийн оюутнууд манай дээр гурван судалгаа хийсэн. Чихэр өвс, гүргэм чун бэлдмэл, хүдрийн заарын судалгаа юм. Зарим нь сайн үр дүн үзүүлсэн. Гэхдээ сүүлийн үр дүнг хэлэхэд эрт байна.
-Элэгний вирусээс илүү эрсдэл, аюултай нь аль бол. Ингэж ялгаж болох уу?
-Ялгаагүй эрсдэл өндөртэй. Гэхдээ ялгаа бий.
Элэгний В вирус элэгний үрэвсэл, өөрчлөлтгүй атлаа гэнэт хавдар үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, В-гийн хувьд тааварлаж хэлэхэд хэцүү. Ийм учраас цусан дахь вирусын тоо өндөр байвал үрэвсэл байх, байхгүй хамаагүй эмчлүүлэх л хэрэгтэй. Харин С вирусын эмгэг, жам нь нэлээд өөр. Заавал элэгний гурван үрэвслийн үе шат дамжина. Үүний дараа хатуурал, тэгээд хавдар гэсэн үе шаттай.
-Дээрх вирусээс гадна өөр вирус байх уу?
-Е вирус гэж бий. Гэхдээ ийм вирустэй хүн манайд харьцангуй цөөхөн. Энэ талын судалгаа ч хийгдээгүй. Е бол А-тай адил хурц үрэвсэл явагдаад архагшдаггүй, хавдар ч үүсгэдэггүй. Өөрөөр хэлбэл бүрэн эдгэрдэг.
-Элэгний хавдрын хэдэн хувийг вирусын гаралтай хавдар эзэлдэг бол. Энэ талын судалгаа байдаг уу?
-Шинээр оношлогдож байгаа элэгний хавдрын тоо жилд 2500 хавьцаа гэж үздэг. Үүнээс 95 хувь нь вирусын, үлдсэн буюу өчүүхэн хувь нь вирусын бус гаралтай. Тэр тусмаа В вирусээс үүссэн хавдар илүү давамгайлдаг.
/Ene virus tooldog laboratori ni 3-r emnelgiin zuun urd bdag bolno. Mende/


Сэтгэгдэлүүд:
Элэгний С вирусын хувьд 1989 онд нээгдсэнээс олигтой судалгаа хийгдэж амжаагүй гэх нь том алдаа. Элэгний С болон ДОХ-ын вирусуудыг хамгийн эрчимтэй судлагдсан вирусууд гэдэг юм. Вакцин гаргаж чадахгүй байгаа болон өндөр үр дүнтэй эм бэлдмэл хийж чадахгүй байгаа учир нь С вирус лабораторид ургуулсан эсийн өсгөвөрт үржиж чаддагүйд л бүх учир байдгийм. Вирусын гол судалгаа эс дээр явагддаг. С вирусын эсрэг үржлийг нь саатуулдаг цөөн эм бий гэхдээ энэ вирус үржих явцдаа мутацид ордог тул үр дүн бага байдаг. Учир нь эдгээр эм нь С вирусын геномын олшролтийг саатуулдаг. Ингэхдээ вирусын геномын тодорхой хэсгийг таньж холбогддог. Гэтэл мутацийн улмаас өөрчлөлт үүсэхээр эм үйлчлэх нөлөө нь буурдаг. Үүнийг эмийин дасал ч гэдэг.
Вирус тоолоод элэгний вирусын гаралтай эмгэгийг хянана гэж ярих юм. Уг нь титр л гэж ярьдаг. Энэ бол нийт тэдэн вирус ба гэж хэлэх арга биш, тийм боломж ч байхгүй. Монголчуудын хувьд Б, Ц вирусын тархалтаар ДЭМБ-ын ангиллаар өндөр тархалттай улсад ордог. Эмнэлгийн багаж хэрэгслээс гадна эхээс урагт, цус цусан бүтээгдэхүүн, бэлгийн зам (В вирус. Харин С-н хувьд тодорхойгүй гэж үздэг)-р дамждаг шүү дээ. Эдгээр вирусын тархалт Монголд өндөр байгаа нь онцлогууд байдаг юм билээ.
Тиймээ, эмчилгээ үнэтэй, үнэхээр вирусын эсрэг чиглэсэн нь. Нөгөө талаар эдгээр вирус хүний биеийн байдлаас хамааран заримдаа үржиж, заримдаа үржил нь зогсдог. Иймээс хүмүүсийн сэтгэхүйгээр иймэрхүү мэдээлэл өгөх нь зохистой санагддаггүй юм.
Дуугүй өнгөрч чадсангүй иймэрхүү алдаатай реклам маягийн зүйл уншаад.
gehdee bi bas ene yariltslagiig hund hereg bolj l magad gej uzsenees bus arslan amarsanaa 2iig tanidagtaa oruulaagui.
C virus ih sudlagdaj bgaa ni unen l dee, manaid hurtel C virusiin esreg emchilgeeg undur uneer hiine gesen zar yabaad l bgaa,
bi ooroo B virustai bolhooor ene talaar bas nileed yum unshij uzej bgaa
Chinii huvid uuriigee haynaad baij boloh biz dee, emch hun ba, nuguu talaar IFN-s gadna B-n sain himi zasliin beldmeluud baidag shuu.
Bayarlalaa.
mon haldwart obchnii undesnii towd ch ugch bolno. ali ali ni batalgaatai, hubiin laboratori sain muu esehiig helj medehgui bna.
gaigui bailgui dee, gehdee tolbor ni yamar unetei yum we
arhi pivo bolohgui. bur issen tarag ch bolohgui.
guilgeh chini holbootoi baij bolzoshgui,
tso bolon hodood nariin buduun gedes noir bulchirhaitai holbootoigoor bas gedesnii haldwart obchin, zergees suulgaj bolno.
yag yaj suulgaj bgaagaas onosh tabina uu gehees daldiig harj bgaam shig yumuu mergelj bgaam shig shuud ter geh bolomjgui l dee,
chi yag nadtai adil uym, bi bas 90 kg, B virustai, turah heregtei, bi odoo turj bgaa,
98-s buuj bna daa.
hamaagui yadarch suldaj bolhogui,
eleg hamgaalah em uuj baih heregtei,
het yadrah daarch horch bolohgui,
herew idgene gewel ih mongo heregtei,
interferon gedeg emiig emchiin zaabar zoblomjiin daguu tanii emnel zuid chini taaruulj hugatsaa tung chini taaruuldag,
dundaj jishig heleh yum bol doloo honogt 2-3 udaa tarina, tegeed 6-12 sar, zarim ni 24-36 sar hurtel tariulna.
ingeed tootsood uzehed hed garah nuu,
neg udaagiin taria ni 150-200 orchim maynga bgaa bh daa
sard 8-12 em hereglene,
bagaar bodohod 8x150=1.200.00
teriigee geed bodohoor ebgui l dee, gehdee gam sian barih yum bol idgehgui ch eleg hcini tegtelee muudahgui biz. anagaah uhaan hogjij bgaa ene ued gants tarihad idgedeg boloh ch yum biluu,
bi bas bituuhen goridood l bgaa sh de
hamgiin gol ni setgeleer unaj bolohgui,
buh yum saikhan l togsdog sh de
ene bugdiig unshaad dotor ongoih shig bolloo em n unetei l ym bn te uneheer mungugui hun owdoh erhgui horwoo ymaa odoo bi uram zorigtoi hicheeldee ywnaa chamd uneheer ih talarhlaa. ingehed bi turah geed guij bgaa bas football toglood bgaa buruu yu te haaya tomor orgoj bgaa ydralgui yaj turah we demii ym asuuchihawuu da sorry
C вирус тээгчийн блог дээр монгол хэл дээр мэдээлэл солилцоё
http://cvirusteegch.blog128.fc2.com/
Сэтгэгдэл үлдээх: