Үхлийн хөндий буюу утга авцалдаагүй болоод найруулгагүй зүйлс,
(төрийн албан хаагчид ажлын цагаараа уншихийг хориглоно.)
Үхлийн хөндий гээд нэг зохиол байдаг билүү тийм хөндий угаасаа байдаг ч билүү. Лав тэр хөндийд орсон хүн үхэж төгсөх хувь тавилан хүлээж байдаг гэсэн.
Өнөөдөр цаг агаар сонсохнээ хасах 42 хэм хүйтэн гэж байна. Тэрнээс ч их хүйтэрч 48 бүүр 50 хэм хүрэх юм ярих юм, Үнэн бол Утаанбаатар маань Хөлдүүсбаатар болохдог шүү. Харин энэ хүйтэнд улс төрийн намуудын болон хөдөлгөөнийхний "хөдөлгөөн" бүгд хөлдөх шиг боллоо. Эсвэл цавьруугаа хошуугаа шургуулаад юу ч болсон дулаан орохыг хүлээсэн байх. Зэ тэд ч над падлийгүй.
Гэсгэлэн байгаагаас улаанбаатарын цэвэрлэх байгууламж л туулын усруу "цэврээрээ" урсаж харагдана лээ.
Нийслэлийн агаарын чанарын албаны гаргасан тоо мэдээгээр бол агаарын бохирдол дээд цэгээсээ 30 дахин 30 дахин их байгаа мэдээ чих дэлсэхэд харин нүүрсний утааны эхүүн үнэр хоолой хорсгоход 30 ДАХИН их байгаа нь худлаа мэт сонсогдоно.
Замын цагдаагаас гаргасан мэдээгээр өдөрт хэдэн зуугаараа машинууд мөргөлдөж яг согтуу сармагчин машин барьдаг киног байнга санагдуулна. Энэ жил тэдэн хүн нас барлаа гэж бахархалтай ярих хүн ч бий. Энэ нь хүндээ биш л дээ. Хөөрхий яг хэд үхсийм гээд асуултаа сэтгүүлч буруу асуугаад байхгүй юу. бас үхүүлээд байгаа тэр зам~там, архи там....олон хүчин зүйл бий.
Гэмтлийн эмнэлэг нь Дайны үеийн цэргийн хээрийн эмнэлэг шиг цусанд будагдсан хүнээр дүүрч, орой болоход цай усны оронд архи уусан хүмүүс гудамжаар дүүрч цөөхүүлээ бид гэж цээжээ дэлдэхийн аргагүй олуулаа болоод... тэр олон хүн хараад өөрийн эрхгүй цээжээ дэлдмээр ч юм шиг.
Нийгмийн бодлогын байнгын хороогоор ирсэн асуудалыг би мэднэ гэж шүүрсээр байгаад сайд болсон хүн элдэв өвчин гарахаар шүүсээ шахуулаад суухын. Би мэдэхгүйээ гээд л 2-уулаа хэлчихгүй. Бие биенээсээ өрсөж мэдэмхийрээд дуусч байнаа. Угтаа бол 2-уулаа адилхан ш дээ.
Тэр 2-той 2-гүй өвчлөл нь байгалыхаа жамаар болж байхад. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр худал мэдээлэхээ болимоор юмаа. 1000 өвдсөн гээд гүрийгээд яахнав дээ. 1 сая өвдөөд байхад. 30 үхсэн гээд гүрийгээд яахав дээ. 100гаараа л үхээд байхад.
Дэлгүүрийн барны лангуунуудаар дүүрэн эх орны архи дарс өрөөстэй.
Намайг аваад угаад өг гэх реклаам хаа сайгүй цацагдаастай. Хаашаа л харна согтуу хүмүүс, төрийн ихэс дээдсээсээ авахуулаад зарим нь би тэр байна. Би тийм ажил хийдэг гээд согтуугаараа хашгираад л,
Архи тамхи мэтийг үйлдвэрлэж ард түмний насыг багасгаж үхэл тарьдаг архи тамхийг сурталчилах хуулийг юутай гэлээ дээ нэг гиш гишшүүүн хүртэл санаачлан дэмжүүлээд одоо найз нарынхаа шингэн талхаа идэж суугаа байх даа.
Үүргэвчээ үүрээд л тэнэжээхгүй.
Төрийн албанд ажиллах хүн олдохгүй байсан цаг саяхан. Гэтэл одоо тэр цаг өнгөрч ар өврийн халаасны хаалгаар төрийн албанд чихэж өгнө. Тэр гэж нэг хүн нэг албан газрын дарга байх юм бол тэр чигтээ тэр нутгийханаар дүүрнэ. Юу ч хйиж чадахгүй хүүхнүүд өдөржин ээмэг зүүлт ярьж албаны комьпютэрийн гар нүдээстэй. (арай дэндүүлчвүү, ажил хийж чады ш дээ нээрээ, нэг сайн хийдэг ажил байгаа,...........)
УБЗ, УБҮ УНА дугаартай шинэ шинэ хар машинууд зам хөндөлдөн ална тална хурдан зайл гэж хөөнө. Мань мэтийн ядуу иргэдийн талхны нэмүү өртөг, уух ус, аяга хоолны өртөг дээр нэмж авсан мөнгөөр л тэд тансаграад байх нь тэр.
Оюу толгойноос хамгийн их хожсон хүмүүс гэрлэсэн сураг дуулдаад байгаа ш дээ. Харин хүүхэд нь балай өвчтэй юм гарах байхаа. Согтуу хийгдсэн байх. Нэрийг нв сайн тогтоогоод аваарай атамаануудаа. Гудманд тааруул. Таарахгүй л дээ.
Хэдхэн жилийн өмнө шувуу хүртэл далавчаа буруу дэвээд байна уу даа гэж нэг нэртэй хүн цөстэй нийтлэл бичиж байсансан. Одоо шувуу нь далавчаа дэвэхээ байгаад намгийн ногоон мэлхийтэй суусан шүү дээ.
Юм "хөгжнөө гэж" сайхан юмаа. Цаг хугацаа яваад л. Социализмын үед мөн ч сайхан байсан шүү гэсэн шүүрс алдах сахалтай хэдэн хөгшүүл хүртэл цөөрлөө дөө. Дуусахаар нь яана ч гэлээ нэг л их сайхан болно гээд нэг хүн хэлж байсан. Одоо ч бүүр шинэ үүлдрийн үнээ мал гэдэг шиг шинэ залуу боловсон хүчинүүд их гарч ирж байна даа. Даанч тархиа сайхан угаалгаад "цэвэрхэн" болчихсон учир ар араасаа цувраастай. Тэд бас хөгширнө. Тэд бас энд тэндгүй хүүхэд "хийсэн" л байж таараа. Тэр юмыг яаж зүгээр байлгах вэ дээ. ЗҮгээр байлгах гэхээр л болохгүй байгаа эдийг.
Аалзны тор аалзны тор л гээд байдаг. Хаа байна тэр нэхсэн аалз, ороолдсон ялаануудыг суллах барих асуудал хуучираад хүмүүс ч мартаад.
Эдгээр утга учиргүй олон эмх замбараагүй зүйлсийг хэн ч найруулаад байгаам, угаасаа найруулгагүй жүжиг ч юмуу эсвэл зино шиг амьдрал юм даа.
Яг яс юман дээрээ эдгээр асуудлууд над хамаатай ч юмуу үгүй ч юмуу бүү мэд.
Хамаатахаас ч өөр хаачих вэ дээ.
Би өөрөө үхлийн хөндийн байнгын оршин суугч.


Сэтгэгдэлүүд:
цайны цагаараа уншиж болохуу? хи хи хи
За тийм цаг ирэх л байлгүй. Би биш гэхэд миний хойдчууд сэрэх л болно. Би л хувьдаа овоо муу гаруудыг бэлдээд байгаа л гэж боддогшдээ. Одооны хүүхдүүд айхтар болжээ...
Нэг л их бухимдсан хүн хашгирчаад л гараад явах гэжийшдээ хахахааа
түг түмэн хүнтэй
удаан жилийн(олон гэх гсн байх) түүхтэй
утаан баатар нийслэлээ гж
энэ нийгмд хөрвүүлүүл юу болох болоо гж
Мармалед-Төрийн албан хаагчид хийх ажилгүй учир нээт их хэсдэг гээд байдаг үнэн шүү. би ч төрийн албанд суудал бөглөөд л сууж байна. гэхдээ над блогдоо орох зав гарахгүй бйахаар нь гэртээ л бичсэн юм шүү.
Авдар-мэнд амор, сайхан баярласан уу. энэ хавар ирэх жилийн хавар -ийн аь нэгэнд тэмцэл эхлэх байхаа.
ийн- зарим хүн бүүр эмч хүн дуугарч болохгүй гээд байдын, тэр байтугай зарим эмч хүнд бэлэг эрхтэн байхгүй гээд хүмүү мөрий тавих гээд байдын, бид чинь күнүүс мэдүү. тэр байтугай юмыг бодож сэтгэж ярьж хийнэ ш дээ. хн л гэе.
авдар- хашшир хашгир, эрчүүд бид чинь хашгирахгүй байсаар байгаад улж дуулахгүй болохоор стресст өртөөд байдын байна лээ ш дээ.
Усны хувилгаан төрийн албанд ажилла л даа. цэцэг рехлаамдаад байхаар, тэнд ч чинь аягүй бол цэцэг рехлаамддаг албан тушаал байж мэдий шүү.
Некээ харин тэхх, хөрвүүлэлтгүй юм болж байгаа цаана чинь угаасаа.
Гэлтэрхий- төрийн албанд орооч, юу г нь хүлээгээдайнаа. тэр авилгатай тэмцэх газар ороход 5 сая-ын авилга өгдөг гээ биз дээ. танвдаг хүнээсээ зээл аваад орчиход 1 сарын дотор нөхчих байлгүй. ккк
тэнд орчоод маныгаа татаарай. би юм өгч чадахгүй гэхдээ нэг орчуул олон хүнийг нэг худагт бөөгнөрүүлж чаднаа.
Тэр аалзны тор гоё хэлсэн, нэхсэн аалз хаа байна аа, орсон ялаа шумуулнууд яаваа, нээрээ... таг чиг
Зам там, архи там янзтай, тэр гишүүнийг үүргэвчийг үүрүүлээд яах нуу дээ, овоо дуугараад байгаам бишүү, тэр газраа... кк
Сэтгэгдэл үлдээх: